хүндэтгэлийн ёслолд “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн “Толин
хул” дуугаа морин дэл дээрээс дуулж, цэнгэлдэхэд хурсан наадамчдыг омогшууллаа.
Жил жилийн наадмыг чимэн эгшиглэдэг уг дууг анх удаа аргамаг хүлэг агссан эрсийн дунд эгшиглүүлсэн бөгөөд
наадамчид түрж, унаач хүүхдүүд гийнгоо хадаан, биелээчид
биелэн наадмын нээлтийг хамгийн ихээр чимж чадлаа.
“Харанга”-ын
Лхагваа наадмын нээлтэд эгшиглэсэн “Толин хул” дуугаараа нэрийдсэн
“Морин хуур, Толин хул” бие даасан тоглолтоо наадамчдад зоруилан энэ
сарын 13, 14-нд хоёрхон удаа "Соёлын төв өргөө"-нд тоглох гэж байгаа билээ.
Уг тоглолтыг ирэх онд тохиох хамтлагийнхаа 25 жилийн ойд зоруилан хийж
байгаа юм. Хэрвээ та түүнйи тоглолтын тасалбарыг хараахан худалдаж авч
амжаагүй бол “Hi-Fi CD shop” салбар дэлгүүр, "Соёлын төв өргөөний
касс"-аас аваарай. Тоглолтын тасалбарыг 25, 35 мянган төгрөгөөр борлуулж
байна.