Сэлэнгийн наадамд Н.Жаргалбаяр түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.07.11-нд нийтлэгдсэн

Сэлэнгийн наадамд Н.Жаргалбаяр түрүүллээ

Сэлэнгэ аймгийн баяр наадам өнөөдөр өндөрлөжээ. Сэлэнгийн наадамд хүчит 256 бөх барилдаж, Увс аймгийн Тэс сумын уугуул, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, аймгийн начин Н.Жаргалбаяр түрүүлж, Сэлэнгэ аймгийн Сант сумын уугуул аймгийн заан Б.Эрдэнэбаяр үзүүрлэн цолоо баталжээ. Харин их шөвөгт аймгийн заан М.Баярмандах, Сайхан сумын харьяат, аймгийн начин Ж.Мандахбаяр нар үлдэж, Ж.Мандахбаяр аймгийн харцага цол хүртсэн бол дунд шөвөгт Хушаат сумын уугуул, сумын заан Х.Чинбат, Хүдэр сумын харьяат, сумын заан Д.Төрболд нар тав давж, аймгийн начин цол хүртжээ.

Цол нэмж, чимэг хүртсэн бөхчүүддээ амжилт хүсье.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж