-Сайхан наадаж байна уу?
-Энэ жилийн наадам жил жилийнхээс сайхан болж байна. Харваачид бидэнд халуун нартай бол нум буугаад хэцүү байдаг. Бороотой, хүйтэн сэрүүн бол нум чангараад амаргүй шүү. Яг л харваачдад зориулсан наадам болж байгаа юм шиг сайхан сэрүүхэн, сэвэлзсэн салхитай цаг агаар хүртэл сайхан таарчээ. Сая наадмын нээлтэд оролцлоо. Жил бүрийн наадмын нээлтээс онцгой сайхан нээлт боллоо. Тэгэхээр энэ жилийн наадам бол их өнгөлөг, сайхан наадам болох нь ээ гэсэн сэтгэгдэлтэй байна. Энэ харваж байгаа залуус, нийт харваачдын оноог харж байхад их өндөр гарч ирж байна. Энэ жилийн шинэ мэргэн харваачид их л өндөр оноогоор төрөх нь ээ.
-Харваачдын хараа хурц, мэргэн үү?
-Халх харваанд харвана. Өчигдөр халх харваа эхлээд 16 сум тавьсан. Өнөөдөр нээлтийн дараа хана харвааны дөрвөн сум, хасаа харвааны наймн сум тавиад маргааш 12 сум үлдэн хэн мэргэн болох нь шийдэгдэнэ дээ. Бид чинь наадамдаа айхтар сүрхий мэргэн онохоосоо илүүтэйгээр төрийн наадамдаа ирж нумаа эвшээлгэж, хамт олон дундаа соёл уламжлалыг дээдэлж, явах нь илүү зорилго болчих юм байна шүү дээ. Тэр сайн онож түрүүлэх бол залуучуудын зорилго. Бид нарынх зорилго бол төрийн наадмаа хүндэтгэж, гоё хувцаслаж, ёс заншилтай сайхан наадах юм даа.
-Та хэдэн жил сур харваж байна даа?
-Арав гаруй жил харваж байна. Спортын мастер цолтой доо.
-Баярлалаа, сайхан наадаарай.