Улсын начин Б.Сангисүрэн өвдөг шороодлоо

Хуучирсан мэдээ: 2013.07.11-нд нийтлэгдсэн

Улсын начин Б.Сангисүрэн өвдөг шороодлоо

Ардын хувьсгалын 92 жилийн ойн их баяр наадмын хоёрын даваа өндөрлөлөө. Хоёрын давааны төгсгөлд улсын цол горилж буй аймгийн арслангууд оноолт таарч, тэр хэрээр гал гарсан барилдаанууд болдог.

Өвөрхангай аймгийн уугуул, улсын начин Б.Сангисүрэн хоёрын даваанд өвдөг шороодлоо. Наадамчин олны цолоо ахиулна хэмээн итгэл хүлээлгэж байсан начин Б.Сангисүрэн аймгийн
арслан Э.Оюунболдод унав. Мөн энэ даваанд сар шинийн барилдаанд түрүүлж байсан Сүхбаатар аймгийн харьяат, аймгийн арслан Ш.Мөнгөнбаатар учраадаа өвдөг шороодож, энэ жилийн наадмыг эрт орхиж байна. 

Ардын хувьсгалын 92 жилийн ойн их баяр наадамд олимпийн аварга Н.Түвшинбаяр зодоглож буй. Наадамчдаа хүндэтгэн улсын баяр наадамдаа зодоглож буй олимпийн алт, мөнгөн медальт, аймгийн арслан Н.Түвшинбаяр улсын цолонд ойрхон бөхчүүдийн нэг, Баянхонгор аймгийн хүчит арслан Д.Энхбатаар хоёр давжээ.

Гэрэл зургийг Ч.ГАНБАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж