Урин цагийн урамшуулал | News.MN

Урин цагийн урамшуулал

Хуучирсан мэдээ: 2010.03.05-нд нийтлэгдсэн

Урин цагийн урамшуулал

Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар
Монголын сайхан оронд жил жил дэлгэр

Цаг хугацааны хүрд хэдэн­тээ эргэж талын Монгол
нутагт минь урин хавар айлчлан ирлээ.

Шимтэй бүхэн дэлгэрч, нялх төлийн дуу цангинаж, гол
горхи харзлан урсах, хүн малын зоо тэнийсэн урин цаг айсуй. Мобиком
Корпорациас урин цагийн урамшуулал болгон шинэ хэрэглэгчиддээ зориулан
цоо шинэ дугаарлалтуудыг гаргаад байна.

МобиЗон үйлчилгээн дээр 9990хххх, харин МобиМикс
үйлчилгээн дээр 9595хххх гэсэн шинэ дугаарлалт зах зээл дээр дөнгөж
гарч байгаа нь танд таалагдах өргөн сонголттой байх нь лавтай.
Бүртгэлийн хураамж 60 хүртэл хувиар хямдраад байгаа учир та
хэмнэлттэйгээр шинэ дугаарыг эзэн болж түүнээс гадна нэмэлт урамшуулал
авах боломжтой. Учир нь МобиЗон үйлчилгээний Zone 400, Zone 700, Zone
Free багцын шинэ хэрэглэгчийн сарын суурь хураамжийг эхний 3 сарын турш
30% хөнгөлж байгаа учир сар бүр 6,000-15,000 төгрөгийн шууд хөнгөлөлт
авах боломжтой юм байна. Харин МобиМикс үйлчилгээний шинэ хэрэглэгчиддээ
сонгосон 5 дугаар луугаа 5₮-р ярих Миний 5 үйлчилгээний нэг сарын эрх
бэлэглэж байгаа учир та энэ боломжийг бүү алдаарай. Магадгүй уншигч та
МобиКом багцын хэрэглэгч бол танд ч гэсэн урамшуулал бэлдсэнийг дуулгая.
Platinum, Gold багцын хэрэглэгчиддээ зориулан чөлөөт цаг зөв боловсон
өнгөрүүлэх боломжтой энтертэйнмэнт төв болох M-Club-ын 20,000 төгрөгийн
оноог картанд шилжүүлэх учир, хаврын алжаалаа тайлж M-Club-т тухлаарай.
Platinum, Gold багцын хэрэглэгч та М-Клубын картгүй байсан ч урамшууллын
хугацаанд шинээр карт авсан тохиолдолд 20,000 төгрөгийн оноог бэлгэнд
авах боломжийг бүү алдаарай

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2010-03-05 202.70.46.11

МОБИКОМЧУУДАА БОЛЪЁ ТЭХҮҮ
Юүнитээлчүүд нэгж авахад хоёр гурав дахин үржигдэж ороод мобидоо үнэнч бидэнд бяцхан атаархуулаад байх юм Тэгтэл олон жил үнэнчээр барьсан дугаартаа 1000 нэгж аваад хийхээр 450 болж зээлээ авчиж байгаан орох юм Бусдын нэгж үржигдэж мань хэдийх хасагдаад байхаар олон жил барьсан гэсэн СИМ картаа хугалаж хагачаад Юнүтел Скайтел -ийн зүг гүйчмээр санагдах юм байна шүү Уул нь ах нь дүү нарыгаа бодвол хаялага сайтай баймаар юм Санал нийлж байвал цааш нь дамжуул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж