
Солонгосын поп од Rain-ыг 21 сарын цэргийн алба хааж дуусахад шүтэн
бишрэгчид нь баярын нулимстай угтаж авсан гэнэ. Солонгост төдийгүй Азид
олон шүтэн бишрэгчтэй жүжигчин, дуучин Rain-ыг өчигдөр Сөүл хот дахь
Солонгосын Батлан хамгаалах яамнаас цэргийн үнэмлэхээ авахад 700 гаруй
охид, хүүхнүүд түүнийг харах гэж гадаа нь цугласан байжээ. Түүнийг гарч
ирэхэд шүтэн бишрэгчид нь нулимсаа барьж дийлээгүй бөгөөд түүнд хайртай
гэж хашгирч байсан гэнэ.
Солонгосын хуулийн дагуу солонгос
эрчүүд заавал улсынхаа зэвсэгт хүчинд хоёр жил алба хаах ёстой юм
байна. 1950-1953 онд хоёр Солонгосын мөргөлдөөн энхийн гэрээ биш, гал
зогсоох хэлэлцээгээр өндөрлөснөөс хойш харилцаа нь зогссон тул Өмнөд
Солонгост цэргийн алба хаахыг чухалд тооцдог байна.
Өмнөд
Солонгост эрүүл мэнд, шашин шүтлэг болон бусад шалтгаанаас өөр
тохиолдолд цэргийн алба хаахаас зайлсхийсэн тохиолдолд шоронд хорих ял
оноодог юм байна.
Н.ЭНХ