Бөхчүүдийн “гала” гоёл

Хуучирсан мэдээ: 2013.07.11-нд нийтлэгдсэн

Бөхчүүдийн “гала” гоёл

Бөх гэдэг үг  хүдэр чийрэг, бүдүүн хадуун эр хүн гэдэгтэй ижил сонстдог. Тэр хэрээрээ ч бөхчүүд хээгүй гүндүүгүй гэх тодотголтой байсан нь бий. Тэгвэл өдгөө цагийн бөхчүүд наадмын гоёог өнгөлдөг болжээ. Тэд өнгө өнгийн торго, даавуу, ноолууран дээлээр гоёсон нь алсаас  чамин хээтэй хивс дэлгэсэн мэт харагдаж байлаа. Нил ягаан, номин ногоон, жимсэн ягаан гээд баргийн эрчүүдийн сонгодоггүй чамин тансаг өнгийн дээлээр бөхчүүд гоёдог болсон нь цаг үеэ дагасан дэгжирхэл байхын дээр лам багш, бөө зурхайч нарын зурлагад заасан ээлтэй өнгө байх нь ч бий гэнэ. Баяр наадмын өмнөхөн бол эгэл нэгэн байсан тэд наадмын гурван өдөр хаан мэт заларч, хүнтэй мэндчилэхдээ ч ханцуй юугаараа жийрэглэж харагдах нь хүдэр бадар эрчүүдэд зохимжгүй мэт сэтгэгдэл төрснийг нуух юун. 

М.СУРА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж