Үндэсний их баяр наадмын нэгийн даваанд 512 бөх зодоглон барилдаж байна. Төв цэнгэлдэхийн ногоон талбайд хүч үзэн барилаж буй 512 бахийн тэргүүн магнайд Улсын даян аварга Г.Өсөхбаяр, улсын аварга О.Балжинням, улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, Б.Ганбат, Г.Эрхэмбаяр, Д.Азжаргал нар манлайлан гарч барилдсан юм. Зүлэг ногоон дэвжээнээ барилдаж буй эдгээр бөхчүүдийн дунд ардын арми, хилийн цэргийн анги нэгтгэлүүдээс 78 бөх бүртгүүлэн барилдаж буй ажээ. Өнөөдөр улсын их баяр наадмын нэг хоёрын даваа үргэлжлэх бөгөөд маргааш өглөө гурвын давааны ам авч цол дуудан наадам үргэлжилнэ.
М.СУРА