Нийтийн тээврийнхэн 22.30 хүртэл иргэдэд үйлчилнэ

Хуучирсан мэдээ: 2013.07.11-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийнхэн 22.30 хүртэл иргэдэд үйлчилнэ

Тулгар төр байгуулагдсаны 2222 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмын энэ өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний байгууллагын ажилтнууд амралтгүй ажиллах юм байна. Тодруулбал, үндсэн 78 чиглэлд 594 их багтаамжийн автобус, тролейбус, туслах 28 чиглэлд 184 бага багтаамжийн автобус, хот орчмын зуслангийн чиглэлд бага багтаамжийн арван автобус, Хүй долоон худагт их, бага багтаамжийн 50 автобус, нийт 838 тээврийн хэрэгсэл 08.00-22.30 цагийн хооронд нийслэлчүүдэд үйлчлэх юм байна.   

Наадмын үеэр хурдан морь барианы “Хүй 7 худаг” хүрч үйлчлэх автобусны чиглэл, тасалбарын үнийн талаархи мэдээллийг хүргэе.   


 
д/д

 
Чиглэлийн нэр

Тээврийн хэрэгслийн
төрөл

Тээврийн
хэрэлслийн тоо

Зорчих үнэ
 

Том хүн

Хүүхэд

1

Хүй 7 худаг –
Офицерүүдийн ордон

Бага
багтаамжийн автобус

4

1000

300

2

Хүй 7 худаг –
7 буудал

Бага
багтаамжийн автобус

4

1000

300

3

Хүй 7 худаг –
III, IV хорооллын эцэс

Бага багтаамжийн
автобус

4

700

300

4

Хүй 7 худаг –
5 шар

Бага
багтаамжийн автобус

4

700

300

5

Хүй 7 худаг –
Ханын материалын комбинат

Бага
багтаамжийн автобус

4

700

300

6

Хүй 7 худаг –
Төмөр замын буудал

Бага
багтаамжийн автобус

10

300

100

Бага
багтаамжийн автобусны дүн

30

7

Хүй 7 худаг –
Төв цэнгэлдэх хүрээлэн

Их
багтаамжийн автобус

 
20

800

300

Нийт дүн

50

 

 

 

 

 

 

 



Төв цэнгэлдэх хүрээлэн орох чиглэл

д/д

Чиглэлийн
дугаар

 

Явах
чиглэл

1

М:1, 4, 6, 9,
13, 15, 16, 17, 17/б/, 18, 20, 22, 23, 25а, 26, 27, 30, 32, 35, 46, тр2, 50,
56б, Налайх, Шаргаморьт, Хужирбулан, Гачуурт, Санзай, Жигжид Баянбулаг,
Гоодой
/31 чиглэлийн 256 автобус/

Олимпийн
гудамж, Энхтайваны гүүрээр явж “Төв цэнгэлдэх хүрээлэн” орно.

 
 
Бүгд

31
чиглэлийн 256 автобус Төв цэнгэлдэхэд орж,

М:3, 7, 8, 11, 12, 14б, 19/а/, 19/б/,
33, 38, 43, 45, 51, 54, 55, Т3, Т6-17 чиглэлийн 135 автобус “120
мянгат”
-ын зогсоолд очно.

2

Дүнжингарав
худалдааны төвөөс Төв цэнгэлдэх рүү богино эргэлтээр явна.

10 автобус
3-5 минутын интервалтайгаар явна.

3

“Мишээл
экспо” худалдааны төвөөс Төв цэнгэлдэх рүү богино эргэлтээр явна

5 автобус
богино эргэлтээр үнэгүй явна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж