Шүдлэнгийн уралдааны албан ёсны мэдээлэл гарлаа

Хуучирсан мэдээ: 2013.07.11-нд нийтлэгдсэн

Шүдлэнгийн уралдааны албан ёсны мэдээлэл гарлаа

Шүдлэн насны морьдын уралдааны албан ёсны мэдээллийг дөнгөж сая  хурдан морины салбар комиссоос хийлээ.  Шүдлэнгийн уралдаанд 296 хурдан буян бүртгүүлж, 266  үрээ гарааны зурхайгаас эргэсэн байна.

  1. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын уугуул, Данзандоржийн Одхүүгийн хээр шүдлэн түрүүлжээ. Хээр үрээг 356 дугаартай  14 настай Цэгмидийн Төрболд хүү унаж хурдлуулсан байна.
  2. Дундговь аймгийн Хулд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Бандиагийн Баярсайханы хээр. 153 дугаартай 10 настай Мөнхтэнгэрийн Эрдэнэбаатар хүү унаж хурдлуулжээ.
  3. Ховд аймгийн Цэцэг сумын уугуул  Баасанжавын бор. Бор үрээг 373 дугаартай , 11 настай Мөнхжаргалын Ховор-Эрдэнэ хүү унаж хурдлуулжээ.
  4. Ховд аймгийн Мянгад сумын уугуул Загджавын Мэндсайханы Чонон саарал. Саарал үрээг 108 дугаартай 11 настай Жаргалын Дашзэвэг хүү унаж хурдлуулсан байна.
  5. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн хүрэн үрээ айргийн тавд хурдалжээ.
  6. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул Чулуунбаатарын Төмөрбаатарын зээрд халзан
  7. Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Ухнын Эрдэнэбилэгийн халтар
  8. Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул Жагарын Явуухулангийн шарга
  9. Дорнод аймгийн Баяндун сумын уугуул Ганзоригийн Дашцэрэнгийн хээр
  10. Төв аймгийн Баянцогт сумын уугуулд Болдбаатарын халиун үрээ тус тус хурдалжээ.

Урьдчилсан мэдээллээр өгсөн Төв аймгийн Баян сумын уугуул Э.Анарын хээр/түрүү/, Дундговь аймгийн Хулд сумын уугуул  Ц.Ганхүүгийн хонгор халзан хонгор/аман хүзүү/ Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Лувсанбалдангийн Бат-Оргилын зээрд/айргийн гурав/ Төв аймгийн Лүн сумын харьяат МУ-ын Манлай уяач Банзрагчийн Билэгдэмбэрэлийн зээрд халзан/айргийн тав/ зэрэг түрүүлж айрагдсан үрээнүүдийг  монгол адууг эрлийз морьдоос тусад нь уралдуулах журмын дагуу үйлдвэр хөдөө аж ахуйн яамны гаргасан зөвлөмжинд зааснаар хассан аж.

А.ТЭЛМЭН
Эх сурвалж: www.todmagnai.mn 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж