Шүдлэн насны морьдын уралдааны албан ёсны мэдээллийг дөнгөж сая хурдан морины салбар комиссоос хийлээ. Шүдлэнгийн уралдаанд 296 хурдан буян бүртгүүлж, 266 үрээ гарааны зурхайгаас эргэсэн байна.
- Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын уугуул, Данзандоржийн Одхүүгийн хээр шүдлэн түрүүлжээ. Хээр үрээг 356 дугаартай 14 настай Цэгмидийн Төрболд хүү унаж хурдлуулсан байна.
- Дундговь аймгийн Хулд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Бандиагийн Баярсайханы хээр. 153 дугаартай 10 настай Мөнхтэнгэрийн Эрдэнэбаатар хүү унаж хурдлуулжээ.
- Ховд аймгийн Цэцэг сумын уугуул Баасанжавын бор. Бор үрээг 373 дугаартай , 11 настай Мөнхжаргалын Ховор-Эрдэнэ хүү унаж хурдлуулжээ.
- Ховд аймгийн Мянгад сумын уугуул Загджавын Мэндсайханы Чонон саарал. Саарал үрээг 108 дугаартай 11 настай Жаргалын Дашзэвэг хүү унаж хурдлуулсан байна.
- Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн хүрэн үрээ айргийн тавд хурдалжээ.
- Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул Чулуунбаатарын Төмөрбаатарын зээрд халзан
- Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Ухнын Эрдэнэбилэгийн халтар
- Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул Жагарын Явуухулангийн шарга
- Дорнод аймгийн Баяндун сумын уугуул Ганзоригийн Дашцэрэнгийн хээр
- Төв аймгийн Баянцогт сумын уугуулд Болдбаатарын халиун үрээ тус тус хурдалжээ.
Урьдчилсан мэдээллээр өгсөн Төв аймгийн Баян сумын уугуул Э.Анарын хээр/түрүү/, Дундговь аймгийн Хулд сумын уугуул Ц.Ганхүүгийн хонгор халзан хонгор/аман хүзүү/ Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Лувсанбалдангийн Бат-Оргилын зээрд/айргийн гурав/ Төв аймгийн Лүн сумын харьяат МУ-ын Манлай уяач Банзрагчийн Билэгдэмбэрэлийн зээрд халзан/айргийн тав/ зэрэг түрүүлж айрагдсан үрээнүүдийг монгол адууг эрлийз морьдоос тусад нь уралдуулах журмын дагуу үйлдвэр хөдөө аж ахуйн яамны гаргасан зөвлөмжинд зааснаар хассан аж.