Хамгийн ашигтай хүнс №1: маалингын үр
Ашиг нь: Омега-3 тослогтой учраас зүрх судасны өвчний эрсдэлийг бууруулна. Бүтцэд нь: магний, тиамин, эсийн эслэг эд, марганец, фосфор, цайр, калий, зэс зэрэг ашигтай бодис байдаг.
Хэрэглэх нь: Агшаамал эсвэл сүүн десертэд нэмэрлэж болно.
Хамгийн ашигтай хүнс №2: анар жимс
Ашиг нь: Энэ жимсэнд дарс, ногоон цайг нийлүүлж авснаас ч их антиоксидант байдаг. Анарын шүүс нь зүрхний өвчинд сайнаас гадна шигдээснээс урьдчилан сэргийлэх чухал “эм” юм. Анарын үр жимс нас уртасгадаг гэдэг. Түүнчлэн хорт хавдраас сэргийлнэ гэж эмч нар зөвлөжээ.
Калий, С амин дэмээр баялаг.
Хэрэглэх нь: Жимсний шинэ шүүсийг ууж, агшаамал болон ногооны салатад нэмэрлэнэ.
Хамгийн ашигтай хүнс №3: халуун орны жимс авокадо
Ашиг нь: Үүнд агуулагдах антиоксидант нь холестрины төвшинг багасгана. Чихрийн шижин, хорт хавдраас сэргийлэхэд тустай гэж ярих нь бий.
Эсийн эслэг эд, калий, С, В6,Е амин дэмүүд ба фолийн хүчил бүтцэд нь байгаа.
Хэрэглэх нь: Салатад нэмэрлэх мөн жимстэй хачиртай талх хийж болно .
Хамгийн ашигтай хүнс №4: брокколи буюу цэцэгт байцаа
Ашиг нь: Энэ байцаа нь шпинат болон ердийн байцааны “эгч дүү” нь юм. Чихрийн шижин, хорт хавдраар өвчлүүлэхгүй, тэжээллэг бодисоор арвин.
Бүтцэд нь: К,С, В амин дэмүүд, марганец, төмөр, фолийн хүчил, кальций, калий ихтэй.
Хэрэглэх нь: Бага зэргийн гал дээр оливийн тосонд шараад, дараа нь жигнэж болгодог.
Хамгийн ашигтай хүнс №: жимснүүд
Ашиг нь: Энэ тэжээллэг хүнс нь Паркинсоны, Альцгеймерийн, чихрийн шижин, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх ач тустай бөгөөд залуужуулж, гоо үзэсгэлэн, эрүүл мэндийг авчирна.
Эсийн эслэг эд, марганец, С, К амин дэмтэй.
Хэрэглэх нь: Дангаар нь буюу гэрийн тарагтай хольж хэрэглэвэл зохино.
Хамгийн ашигтай хүнс №6: мөөгнүүд
Ашиг нь: Дархлалын системийг сайжруулж, холестрин, цусны даралтын төвшинг тогтворжуулахаас гадна вирусийн өвчнөөс урьдчилан сэргийлэх увадистай.
Бүтцэд нь: В,С,Д амин дэмүүд, төмөр, цайр, калий, зэс, уураг, эсийн эслэг эд зэрэг олон ашигтай бодис бий.
Хэрэглэх нь: Сайтар шарахаас гадна шөл салатад хэрэглэдэг.
Хамгийн ашигтай хүнс №7: самар
Ашиг нь: Самрын төрлүүд тослог ихтэй ч турахад тустай. Учир нь цатгалан байдлыг үүсгэснээр өлсөх мэдрэмжийг дардаг. Зүрхний ажиллагаанд сайн бөгөөд холестрины төвшинг бууруулдаг.
Маш их тэжээллэг бодистой, рибофлавин, магний, төмөр, кальций, Е амин дэмтэй.
Хэрэглэх нь: Энэ бүтээгдэхүүнийг байгаагаар нь хэрэглэх хэрэгтэй.
Хамгийн ашигтай хүнс №8: шошийн төрөл
Ашиг тус нь: Бидэнд урт хугацаагаар эрч хүч өгч, сахрын хэмжээг хэвийн болгон зүрхний өвчин болон хорт хавдраас сэргийлдэг. Цагаан хоолтнуудын хамгийн сайхан хоол нь болдог. Уураг ихтэй.
Уураг, эсийн эслэг эд, В6 амин дэм, зэс, төмөр, марганеф, цайр зэрэг ашигт бодисоор арвин.
Хэрэглэх нь: Агшааж, шөрөнд хэрэглэхээс гадна консервлэсэн шошийг салатад ашиглаж болно.
Хамгийн ашигтай хүнс №9: яргай загас
Ашиг тус: Хэрэв энэ загасыг долоо хоногт хоёр удаа хүнсэндээ хэрэглэж чадвал шигдээс, чихрийн шижин, цусны даралт, сэтгэлийн дарамт зэрэг гай тойрно. Шинжлэх ухаан энэ загасны ашиг тусын талаар олон удаа судлан баталгаажуулсан.
Бүтцэд нь: В амин дэмийн бүлэг, фосфор, уураг, тослог байгаа.
Хэрэглэх нь: Энэ хамгийн ашигтай бүтээгдэхүүнийг шарж, чигнэж, чанаж хэрэглэдэг. Нимбэгийн шүүсээр амталж болно
.
Хамгийн ашигтай хүнс №10: алим
Ашиг нь: Өдөр бүрийн хоолондоо 1-2 алим нэмэрлэж байх нь организмын хөгшрөлтийг удаашруулан урт наслах боломж бий болгоно гэж Британийн эрдэмтэд тогтоожээ. Алимны пoлифенолын эпикатeхина хэмээх бодис нь судасны уян хатан байдлыг хангаж байхаас гадна зүрх судасны системд эерэгээр нөлөөлдөг ажээ. Тэр сонирхолтой элемент судасны хана хатуурахыг 21 хувиар бууруулахаас гадна зүрх, судасны өвчний эрсдэлийг бууруулдаг. Алимны шүүс байнга уудаг хүмүүс наад зах нь 17 насаар залуу харагддаг. Түүгээр ч барахгүй тэд организмаа 17 насаар залуужуулдаг. Энэ ид шидтэй бодис голчлон зэрлэг алиманд байдаг гэнэ.
Хальстай нь идвэл зүгээр.