Амжилтанд хүргэх алхам | News.MN

Амжилтанд хүргэх алхам

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Амжилтанд хүргэх алхам

Ганцаараа зүтгэвэл хол явна. Харин олуулаа зүтгэвэл хурдан явна гэдэг шүү дээ. Тиймээс амжилтанд хүрэхийн тулд бусадтай  харьцахад чинь тус болох   дараах зөвлөмжийг  туршаад үзээрэй.  

Эхний алхам:  Хайрлаж сур

Бусдыг хайрлаж бас хайрлуулж сур. Бусдын дэмжлэгийг авч бай. Та бусдаас тусламж хүссэнээрээ өөрийгөө сул дорой хүн болно гэж бодох хэрэггүй.  Хэн нэгнээс  тусламж авсан бол дараа нь түүний тусыг хариулахаа байнга санаж яваарай. Харилцан туслалцах нь нэр хүндэд харшлахгүй гэдгийг сана. Хүнээр хайрлуулж, хайртай хүн нь бай.

Хоёр дахь алхам: Өөрийгөө нээ

Бусадтай сайхан харилцаа тогтоо. Өөрийгөө танилцуул, бусадтай танилц. Ингэснээрээ та өөрийгөө нээж байгаа юм. Нээлттэй байдал бол давуу тал гэдгийг сана. Өөрөө өөртөө сэтгэл хангалуун байж сур. Таны үг хэл үйл хөдлөл хэн болохыг чинь илтгэж байдаг тул бүдүүлэг, ичгүүргүй загнахаас зайлсхий. Хаа ч явсан орчноо мэдэрч байх нь хамгийн чухал.
 
Гурав дахь алхам: Төгс хүн гэж байдаггүй

Энэ хорвоо дээр төгс хүн гэж байдаггүй. Хэрвээ та хүнд зааж, зааварлах дуртай бол үүнийгээ болих хэрэгтэй. Шүүмжлэлийг өөрөөсөө эхэл. Тухайн хүний оронд өөрийгөө тавьж үз. Шүүмжлэгч, бусдад юу хийхийг заах нь эелдэг зан биш гэдгийг сана.

Дөрөв дэхь алхам: Гэгээлэг бай

Үргэлж өөдрөг сайн сайхан бүхнийг бодож бай. Өөдрөг бодол таныг аяндаа сайн сайхан зүйлд хөтөлнө. Аливаа хүнээс үргэлж сайн, сайхан талыг нь  харахыг хичээ. Бусдыг сайхан үгээр урамшуулж бай. Бусдыг баярлуулах нь ямагт таатай сэтгэгдэл төрүүлдэг.
 
Тав дахь алхам: Ялагдлаа хүлээж сур

Та юуны түрүүнд сонсч сурах хэрэгтэй. Хүний яриаг бүү тасла. Энэ нь хамгийн бүдүүлэг зан гэдгийг үргэлж сана. Мөн та ялагдсан бол ялагдлаа хүлээж сур. Ялагдлаа бусдад тохох нь хамгийн тэнэг хэрэг. Тиймээс  ялсан ч ялагдсан ч өөдрөгөөр хүлээн авч сур. Инээмсэглэл таныг илүү хүчтэй болгох болно.

Бэлтгэсэн Н.Энх

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

батцэцэг 2010-06-09 202.170.82.32

сайхан зөвөлгөө байна амьдрал д хэрэгжүүлэх болно оо баярлалаа

Avatar

www.amarxan.com 2010-06-09 202.131.225.20

амархан сурна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж