Тэгвэл манай Энхдэлгэрийн гол зорилго хамаг хүч чадлаа дайчлан тоглох байлаа. Эхний үед эзэн орны тамирчин илүүрхсэн. Лондоны олимпод Төгсцогтын хүнд нударганы амтыг мэдэрсэн, бас томоохон тэмцээнүүдэд ялагдаад буцсан энэ эр Универсиадад хариугаа хатуухан авахаар зэхсэн нь мэдээж. Оросын сэтгүүлчид “Энэ монгол хожигдоно. Нөгөө айхавтар (Төгсцогт) нь ирээгүй юм чинь ялна” гэсэн утгатай үг чулуудах нь чих дэлссэн. Гэвч Энхдэлгэр хоёрдугаар үед тун давшин тоглож, Мишаг оновчтой цохилтоор дайрч байлаа. Шийдвэрлэх үед яс сайт яван чангардгийн үлгэр биелэж, манай боксчны угсарсан оновчтой цохилтуудыг тэр дийлээгүй юм. Ийнхүү 2:1-ээр монгол залуу ялалт байгууллаа. Шагналын тавцанд зогсож байхдаа Миша харууслын нулимс унагаж харагдсан. Ийнхүү Энхдэлгэр өрсөлдөгчөө нутгийнх нь дэвжээ, үзэгчдийн уухайтай нь хожлоо. Казанийн Универсиадаас боксчид алт, мөнгөтэй дүйцэх таван хүрэлтэй буцаж байна. Хөтөлбөрт нь анх удаа бокс багтсан 2013 оны Универсиад монголчуудынх боллоо.
Х.Энхдэлгэр маань чадлаа
Аваргын төлөө түүнийг оюутны “олимп”-ийг зохион байгуулагч орны нэрт боксчин, жиндээ улсдаа тэргүүлдэг, “Лондон-2012” олимпийн хүрэл, ДАШТ-ий алт, хүрэл медальт Миша Алоян хүлээж байлаа. Хэдийгээр тэр манай тамирчнаас туршлага илүүгийн дээр, балиашгуудын уухианд бялуурсан ч ур чадвараараа илүүрхэж амжсангүй. Дэвжээнд Миша өөртөө бат итгэлтэй гарсан. Оросууд уулгалан дэмжиж, “Миша, Миша цохиод өг” хэмээн хашгирч байлаа.
Б.Өлзийтогтох Казаниас мэдээлэв.