Шөнийн цэнгээний газрын удирдлагууд гомдолтой байна

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Шөнийн цэнгээний газрын удирдлагууд гомдолтой байна

Цаг хэтрүүлэн ажиллаж цонх хаалгаа хаачхаад үйл ажиллагаа явуулан хууль зөрчиж байна гэсэн үндэслэлээр эрхээ хасуулж хаалгаа лацдуулсан шөнийн цэнгээний газар бар ресторануудын удирдлагууд өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж нийслэлийн удирдлагад гомдоллож байгаагаа илэрхийллээ. Тэд мөн МҮХАҮТ-ын дэргэдэх шөнийн клубуудын зөвлөл, Хотын соёлыг дэмжих холбооны төлөөлөл гэдгээ ч хэлсэн. Энэ бүх байр сууринаас бусдыгаа төлөөлөн энд иржээ. Шинээр гараад удаагүй байгаа Нийслэлийн засаг даргын 91-р тогтоолын хүрээнд нийт 61 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулах эрхээ өнгөрсөн сарын 28-ны өдөр хасуулсан. Нийслэл дүүргийн цагдаа нар ч цагаандаа гарсан шөнийн цэнгээний газруудыг дийлэхээ больсноо засаг ноёндоо учирлаж, хаалга үүдийг нь лацдаж архи дарсыг нь ч хураасан ч эргэн торгуулиа төлөөд үйл ажиллагаагаа явуулдаг тухай хэлж бай. Асуудлыг ингэж шийдлээ гээд нийслэлд хотод гарах архидан согтууралт бууруулахгүй, харин эсрэгээрээ  нэмэгдэж тэнд ажиллаж байсан хүмүүс дээр нэмээд ажилгүй болон ядуурлын шат нэгээр ахиж ажилгүйчүүдийн тоо хэдээр нэмэгдэнэ гэж бар цэнгээний газрын удирдлагууд үзэж байгаагаа дуулгасан юм. Энэ жилийг бизнесийн жил гэж зарлачихаад бизнесмэнүүдээ дэмжинэ гэж хэлчихээд ийм хомроглон туйлширсан шийдвэр гаргалаа гэж тэд эсэргүүцэж байгаа аж. Харин хуулийнхаа хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг бид хааж боогоогүй. Сүүлийн бүтэн 8-н жил Монгол Улсын хууль дүрмийг гутаан доромжилж үл тоон өглөө болтол архи согтууруулах ундаагаар иргэдэд үйлчилж, хаалга үүдээ хаачхаад шөнө дунд хүртэл үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн эрхийг түр хугацаагаар хязгаарласан. Хэрэв хуулийн хүрээнд ажиллана гэвэл өнөөдөр ч эргэн эрхээ сэргээх боломжтой тухай Хотын удирдлагууд хэллээ. Асуудал ийн дээрээ тулчихаад байхад үйл ажиллагаа явуулах эрхээ хасуулсан эрхмүүд 24 цагаас хойш ажиллахгүй гэсэн шийдвэртэй огт санал нийлэхгүй байгаа юм.  Харин дотор нь зохицуулалт хийж, 24 цагаас хойш согтууруулах ундаагаар үйлчлэхгүй зөвхөн ундаа жүүс усаа зараад диско клубээ ажиллуулая гэсэн санаачлагуудыг гаргасан байна.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж