Багануурын наадам боллоо

Хуучирсан мэдээ: 2013.07.10-нд нийтлэгдсэн

Багануурын наадам боллоо


Дэлхий дэлэгнэсэн зун цагийн томоохон баярын нэг нь улсын их баяр наадам байдаг билээ. Наадмын уур амьсгал хаа сайгүй өрнөж, Монгол даяараа Их монгол улс байгуулагдсаны 807, Үндэснийхээ их баяр наадмыг тэмдэглэж байна. Үүний нэг нь Багануур дүүргийнхэн байлаа. Энэ сарын 5-6-ны өдрүүдэд баяр наадмаа тэмдэглэж, үндэсний бөхийн барилдаанд Монгол улсын начин Батбаяр, аймгийн арслан Батчулуун нарын 128 хүчит бөхчүүд хүчийг үзэн уран мэхийг уралдуулсан юм. Үүнээс Багануур дүүргийн бөх, аймгийн арслан Батчулуун түрүүлж, Баяндэлгэр сумын залуу бөх Батбаатар үзүүрлэсэн юм. Шөвгийн дөрөвт Баатарзоригт, Ганжад нарын бөхчүүд уран мэхээ уралдуулан наадамчин олноо цэнгүүлсэн аж. Харин сурын эрэгтэй харваачдаас спортын мастер Н.Өлзийбилэг түрүүлсэн бол түүний дүү спортын мастер Н.Өлзийханд эмэгтэйчүүдээс хоёрдугаар байранд оржээ. Энд сонирхуулахад эд бол монгол улсын хошой мэргэн харваач Д.Нямсүрэнгийн хүүхдүүд бөгөөд сүүлийн жилүүдэд одтой наадаж буй гэр бүлийн харваачид юм.

А.ДӨЛ

Эх сурвалж: www.todmagnai.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж