Э.Анарын хээр шүдлэн түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.07.10-нд нийтлэгдсэн

Э.Анарын хээр шүдлэн түрүүллээ

Тулгар
төрийн 2222, Их монгол улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92
жилийн ойн үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьд 264 үрээ гарааны зурхайгаас хөдөлснөөс Төв аймгийн Баян сумын уугуул Э.Анарын хээр магнайдаа тоосгүй өнгөллөө.

Харин аман хүзүүнд Дундговь аймгийн Хулд сумын уугуул  Ц.Ганхүүгийн хонгор халзан үрээ аман хүзүүнд хурдаллаа. Айргийн гуравт Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Лувсанбалдангийн Бат-Оргилын зээрд, айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын уугуул Данзандоржийн Одхүүгийн хээр, айргийн тавд Төв аймгийн Лүн сумын харьяат МУ-ын Манлай уяач Банзрагчийн Билэгдэмбэрэлийн зээрд халзан тус тус хурдаллаа.

А.МӨНХ

Эх сурвалж:www.todmagnai.mn





NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж