Оюутны XXVII Универсиадад оролцож буй боксчид маань өчигдөр медалийн өнгө хувиргах шийдвэрлэх тулаануудаа хийлээ. 49 кг-д Г.Ган-Эрдэнэ Узбекистаны Дусматов Хасанбоуд 3:0, 56 кг-д Э.Идэрхүү Казахстаны Рустам Рустамовт 3:0, 60 кг-д Д.Отгондалай Узбекистаны Фазлиддин Гаибназаровт 3:0, Б.Түвшинбат Узбекистаны Норматов Хуршидбект 2:1, 75 кг-д Н.Шинэбаяр Украины боксчинд 3:0-ээр дийлдэж, хүрэл медаль хүртлээ.
Харин 52 кг-д Х.Энхдэлгэр ОХУ-ын Миша Алоянтай аваргын төлөө өнөөдөр тоглоно. Тэрбээр Лондоны олимпийн хүрэл медальт, жиндээ улсдаа тэргүүлдэг нэгэн. Оросууд манай ширэн бээлийтнийг басаж, хэрхэвч дийлэхгүй гэж үзэж байгаа ч Х.Энхдэлгэр маань тэсрэлттэй, сайхан тоглолт гаргадаг залуу билээ. Аваргыг давж аварга болдог.
Б.ЭНХ