
Хэрэглээний үнийн улсын индекс зургадугаар сард өмнөх сарынхаас 0.3 хувиар буурч, оны эхнээс 4.7 хувь, жилийн өмнөхөөс 8.8 хувиарч өссөн тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Өмнөх сарынхаас 0.3 хувиар буурахад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 0.9 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшнийх 0.7 хувь, тээврийнх 0.9 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн ажээ. Ийнхүү инфляцийн төвшинг хэрэглээний үнийн улсын индексээр тооцон гаргадаг бөгөөд сарын өмнөхөөс буурсан дүн мэдээллийг албаныхан өглөө.
У.БОЛОР