
Төв цэнгэлдэх хүрээлэн рүү энэ сарын 11, 12-нд хотын 31 чиглэлээс нийт 258 их багтаамжийн автобус Олимпийн гудамжаар орж үйлчлэх юм байна. Энэ жилийн наадмаар Нийслэлийн тээврийн газраас наадамчин олонд зориулж нэгэн шинэ үйлчилгээ нээсэн нь “Дүнжингарав" худалдааны төвөөс арван автобус, “Мишээл экспо” худалдааны төвөөс таван автобус тус тус 3-8 минут тутамд богино эргэлтээр “үнэ төлбөргүй” олон нийтэд үйлчлэх ажээ.
Наадамчид “Дүнжингарав”, “Мишээл экспо” төвийн зогсоол дээр автомашинаа байрлуулаад тэндээсээ үнэ төлбөргүй автобусанд сууж Төв цэнгэлдэх хүрээлэн орж наадмаа үзэх боломжтой юм.
Д.ЖАРГАЛ