92 жилийн ойн үндэсний их баяр наадам хязаалан насаар эхэлсэн бол яг энэ цаг мөчид шүдлэн насны
морьд гарааны зурхай руу хөдөлж байна. Энэ жилийн төрийн наадмын шүдлэнгийн уралдаанд эх орны өнцөг булан бүрээн хуран чуулсан газар газар 284 алтан туурт тоосоо өргөхөөр бүртгүүлжээ.
Эдэн дотор өнгөрсөн жил даагандаа төрийн наадмын түрүү айргийг хүртэж байсан үрээнүүдээс гадна аймаг, сум орон нутагтаа болон бүсийн
наадмуудын түрүү айрагт хурдалсан олон цуутай үрээнүүд мордож байна. Тодруулбал өнгөрсөн жил улсад түрүүлж, төвийн бүсэд айрагдсан Өвөрхангай аймгийн Бүрд сумын аймгийн алдарт уяач Гомбосүрэнгийн Батдэлгэрийн хар халзан, аман хүзүүдсэн
Дундговь аймгийн Хулд сумын уяач Цэвэлсономын Ганхүүгийн хонгор
халзан, айргийн дөрөвт хурдалсан Ховд аймгийн Дөргөн сумын уяач Нямдаваагийн Батбаярын гарьд халтар, өнгөрсөн жил зүүн бүсэд түрүүлсэн
Дарьнгага сумын ААУ Шаравын Рагчаасүрэнгийн зээрд буюу Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ААУ Наранцэцэгийн Амгалангийн зээрд,
Баян-Өлгий аймагт болсон баруун бүсийн даншигт түрүүлсэн МУАУ Туваанжавын Гантөмөрийн алаг, говийн бүсийн даншигт айрагдсан Дундговь аймгийн Хулд сумын ААУ Бандиагийн
Баярсайханы хээр, зүүн бүсэд айрагдсан Дархан-Уул аймгийн уяач Галсандоржийн хээр зэрэг нэрд
гарсан олон хүлгүүд мордлоо.
АХ-ын 92 жилийн ойн хязаалангийн түрүү
Булганхангай нутгаас тодорсон бол шүдлэнгийн түрүү чухам аль аймгаас тодрох бол оо…? Энэ асуултын хариу тун удахгүй гарна.
Хийморь.мн сайт түргэн шуурхай, үнэн бодит мэдээллийн хамгийн түрүүнд уншигч та бүхэндээ хүргэж байгаа тул бидэнтэй хамт байгаарай.
Б.ГАНПҮРЭВ
Эх сурвалж: tod.hiimori.mn