
Зам барилгын ажлын эхлэлтэй хамт хурдны замын трасст орж буй голын зарим хэсгийн бургас, бутлаг ургамлыг шилжүүлэн суулгах, нөхөн сэргээх ажлыг Байгаль орчин, Ногоон хөгжлийн яамны зохих зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүд зэрэг гүйцэтгэнэ.
Хурдны зам барилгын ажлыг Үндэсний авто замын компаниудын нэгдэл буюу “Эм Си Си Си” ХХК гүйцэтгэхээр болсон бөгөөд зураг төслийг “Эм Си Пи Си” ХХК боловсруулсан юм. Мөн Япон улсын “CTI Engineering” компани зөвлөх үйлчилгээ үзүүлж байна.
“Хурдны зам” дэд төслийн дагуу Туулын 33 км замыг тавьсны дараа босоо тэнхлэгээр Сэлбийн, Баянголын, Баянхошууны, Бэлхийн, Улиастайн хурдны замуудыг барихаар төлөвлөгдөж байгаа юм байна.
Ш.ЧИМЭГ