УИХ-ын отгон хуралдаан

Хуучирсан мэдээ: 2013.07.10-нд нийтлэгдсэн

УИХ-ын отгон хуралдаан

УИХ-ын хаврын чуулганы отгон хуралдаан болж байна. Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд гурван зүйлтэй хуулийн төслийг баталлаа. Ингэснээр Монголын парламентын гүйцэтгэх хорооны даргаар УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийг,  дэд даргад УИХ-ын гишүүн Н.Энхболд нарыг томиллоо.

Мөн Монголын парламентын бүлгэмд гадаад харилцааны хэлтэс гэж нэмж заалт оруулсныг гишүүд дэмжин батлав. Үүний дараагаар батлагдсан хуулиудын эцсийн найруулгыг сонсч эхэлсэн юм. Үүнд

– Тахарын албаны тухай хууль;
– Гүйцэтгэх ажлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль;
– Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль;
– Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль;
– Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль;
– Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль;
– Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль;
– Монгол Улсын батлан хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль;
– Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль;
– Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль;
– Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль;
– Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль;
– Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль;
– Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль;
– Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль;
– Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль;
– Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль;
– Цагдаагийн албаны тухай хууль;
– Монгол Улсын цагдаагийн байгууллагын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хууль;
– Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль;
– Галт зэвсгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль;
– Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль;
– Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль;
– Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль;
– Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль;
– Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль;
– Захиргааны журмаар албадан хөдөлмөр хийлгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль;
– Эрдэнэсийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль;
– Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль;
– Жолоочийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль;
– Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль;
– Хараа хяналтгүй хүүхдийг түр саатуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хууль;
– Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиуд багтаж байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж