
Аймгийн баяр наадмын адуун сүргийн манлай азарга барианд орж Сайнцагаан сумын САУ Ганзоригийн Мөнхбаатарын хавчиг хээр азарга түрүү магнайд хурдаллаа. Сүхбаатар аймгийн унаган энэ хурдан хүлэг соёолонгоосоо хойш орон нутагтаа гоц хурдан байгаа ажнай. Азарганы уралдааны аман хүзүүнд Адаацаг сумын САУ Дашдэлэгийн Сүхбаатарын буурал азарга орж, аргагүй хурднаа баталлаа. Аймгийнхаа 70 жилийн ойд түрүүлж байсныг морины хорхойтнууд тодхон санаж байгаа байх.
Айргийн гуравт мөн Адаацаг сумын уяач Ганболдын Бямбасүрэнгийн хонгор азарга хурдалсан бол Сайнцагаан сумын ААУ Д.Раднаабазарын хар азарга дөрөвт, Цагаандэлгэр сумын уяач Л.Сайнбаярын хонгор азарга тавд тус тус хурдаллаа.