Нүүдэлчин ахуйн үзэсгэлэн нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2013.07.10-нд нийтлэгдсэн

Нүүдэлчин ахуйн үзэсгэлэн нээгдлээ

Нүүдэлчин Монголчуудын амьдралын хэв маягийг гадаадын жуулчдад харуулах зорилготой нэгэн үзэсгэлэн өнөөдөр Хүй долоо худагт нээлтээ хийв. Энэхүү “Эртний нүүдэлчдийн амьд үзэсгэлэн” нь Монголын аялал жуулчлалын салбарт шинэлэг үзүүлбэрийг бий болгож байна.

Гадаадын иргэд, жуулчид нүүдэлчин Загдаагийнхаар зочилно. Тэднийг уламжлалт монгол ахуй, зан заншлыг эрхэмлэн амьдардаг бөгөөд машин, мотоцикл, зурагт, цахилгаан, гар утасны аль нь ч байхгүй. Тал нутагт монгол айл таван хошуу малынхаа ашиг шимээр хэрхэн амьдарч байгааг нүдээр харж, биеэр мэдрэх боломжийг тус үзэсгэлэн олгож байгаагаараа онцлог юм. Үзэсгэлэнгийн үеэр өнөө цагт мартагдах дөхсөн нүүдэлчин хот айлын уламжлалт амьдралын хэв маягийг бодитоор үзүүлэхээс гадна таван хошуу малыг хэрхэн маллаж амьдрал ахуйдаа  ашигладаг, ердийн хөсөг болох үхэр тэрэг, сарлаг, тэмээ, морин тэргээр нүүдэллэх, цагаан идээний амтлагаа, үндэсний хөгжим, монгол ардын дуугаар ая барих зэрэг үзүүлбэрийг үзүүлнэ.

Мөн Монгол гэр нь уламжлалт хийцтэй байх бөгөөд гэрийн тавилга эд хогшил, сав суулга, хувцас хэрэгсэл нь 20-р зууны эхэн үеийн төв халхын хэв шинжийг хадгалсан хуучны эдлэлүүд тавигдаж байгаа гэж Нийслэлийн Аялал Жуулчлалын газраас мэдээллээ.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж