“Fallout 3” оны шилдэг видео тоглоомын шагнал хүртжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.05-нд нийтлэгдсэн

“Fallout 3” оны шилдэг видео тоглоомын шагнал хүртжээ

Видео тоглоомын салбарын хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг болох “Golden Joysticks” наадмаас “Fallout 3” тоглоом шилдгийн шилдгээр шалгарчээ. Мөн видео тоглоом сонирхогчдын дунд ихэд дэлгэрсэн “Call of Duty” серийн тоглоомууд энэ удаагийн шагнал гардуулах ёслолоос нийт гурван номинацид тэргүүлж, гурван шагналын эзэн болсон байна. Тодруулбал, оны шилдэг олон тоглогчтой тоглоом, “Call of Duty: World at War” цуврал нь Nintendo-д зориулсан шилдэг тоглоом, мөн “Call of Duty: Modern Warfare 2” цуврал нь “зайлшгүй тоглож үзэх” сонирхолтой тоглоомын шагнал хүртжээ. Түүнчлэн “Guitar Hero: World Tour” тоглоом шилдэг дууны эффект бүхий тоглоомоор тодорсон бол гэр бүлийн шилдэг тоглоомын шагналыг “LittleBigPlanet” тоглоом хүртсэн байна. Харин “Call of Duty” болон “Guitar Hero” тоглоомын бүтээгч “Activision Blizzard” студи шилдэг студийн шагналыг хүртсэн бол шилдэг зөөврийн тоглоомын хэрэгслийн тоглоомоор “Grand Theft Auto: Chinatown Wars” шалгарсан байна.

“Golden Joysticks” шагналын эзнийг 15 номинацид тодруулдаг бөгөөд 27 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Golden Joysticks” наадам өөрөө Дэлхийн Гиннесийн дээд амжилтын номонд бүртгэгджээ. Учир нь видео тоглоомын салбарын оны шилдгүүдийг тодруулах энэхүү наадмын санал хураалтад 1.2 сая хүн оролцсон нь дэлхийд дээд амжилтыг тогтоож чадсан байна.

Дашрамд дурдахад, тус наадмын шилдгийг тодруулахдаа 2008 оны тавдугаар сараас 2009 оны тавдугаар сарын хооронд худалдаанд гарсан тоглоомуудыг өрсөлдүүлжээ.

2009.11.01

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж