Буриад сурын харваанд О.Сүхбаатар түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2013.07.10-нд нийтлэгдсэн

Буриад сурын харваанд О.Сүхбаатар түрүүлэв

Их Монгол улс байгуулагдсны 807,  Ардын хувьсгалын 92 жилийн ой , Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаа долоодугаар сарын 7-нд урианхай сурын харваагаар эхэлсэн билээ.

Харин буриад сурын харваа долдугаар сарын 8-ны өдөр болсон бөгөөд 140 харваачид цэц мэргэнээ сорилоо. Эрэгтэй харваанд Дорнод аймгийн Баян дум сумын "Аш авгад"-ын харваач О.Сүхбаатар 64 сумнаас 63 онож тэргүүлжээ. Эмэгтэй харвааг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уугуул "Алдар жем интернешнл" клубын харваач С.Энхтунгалаг 64 сумнаас 52 онож түрүүлээ.


Эх сурвалж: www.naadam.ulaanbaatar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж