Их Монгол улс байгуулагдсны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ой , Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаа долоодугаар сарын 7-нд урианхай сурын харваагаар эхэлсэн билээ.
Харин буриад сурын харваа долдугаар сарын 8-ны өдөр болсон бөгөөд 140 харваачид цэц мэргэнээ сорилоо. Эрэгтэй харваанд Дорнод аймгийн Баян дум сумын "Аш авгад"-ын харваач О.Сүхбаатар 64 сумнаас 63 онож тэргүүлжээ. Эмэгтэй харвааг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уугуул "Алдар жем интернешнл" клубын харваач С.Энхтунгалаг 64 сумнаас 52 онож түрүүлээ.