Сэлбийн гүүрийг нээлээ

Хуучирсан мэдээ: 2013.07.10-нд нийтлэгдсэн

Сэлбийн гүүрийг нээлээ

Сэлбийн хос гүүрний Сансараас 100 айл хүрэх чиглэлийн гүүрийг засварлах ажил өнөөдөр бүрэн дуусч, гүүрний зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ. Сэлбийн хос гүүрний өргөтгөлийн ажлыг өнгөрсөн зун эхэлж, Сансар чиглэлийн нэг талын гүүрийг засварласан билээ.

Тус гүүрийн засвар, шинэчлэлийн ажлыг “Мотор сервис” компани гүйцэтгэж энэ удаад төлөвлөсөн хугацаанд гүүрийг ашиглалтад оруулсан байна. Ийнхүү засварласнаар Сэлбийн хос гүүр нийт 32 метр өргөн, гурван эгнээ бүхий замтай болжээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж