“Сэрсэн тал” наадамд СУИС-ийн төгсөгчид болон оюутнуудаас бүрдсэн 200 гаруй сайн дурынхан ажиллаж байна. Уламжлал ёсоор баярын өдрүүдэд унаач хүүхдүүдэд зориулсан соёлын арга хэмжээ болох бөгөөд үндэсний дуу, бүжиг, ардын урлагийн номерууд багтжээ. Урлагийн зөвлөлийн тэргүүн, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров наадмын талаар “Бид уг наадмыг 2008 оноос зургаа дахь жилдээ зохион байгуулж байна. Өмнө нь Хүй долоон худаг гэдэг газарт хуушуур, морьноос өөр юу ч байдаггүй байсан. Харин энэ арга хэмжээ зохион байгуулагдаж эхэлснээс хойш олон хүн ирдэг болж, Хүй долоон худгийн наадам илүү сонирхолтой болсон. Энэ жил бидэнтэй төр засгийн зүгээс хамтарч ажиллаж байгаа учраас хөтөлбөрийн хувьд бүр ч өргөн дэлгэр болж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Хүй долоон худагт “Сэрсэн тал” амилна
СУИС, Монгол урлагийн зөвлөл, МЕТАА ХХК, (БНСУ-ын Соёлын стратегийн зөвлөх компани) хамтран Монголын нүүдэлчний соёл урлагийг гадаад, дотоодод сурталчилах, наадмын соёлын үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээний хүрээг өргөтгөх зорилгоор “Сэрсэн тал” соёлын наадмыг энэ сарын 11, 12, 13-нд Хүй долоон худагт зохион байгуулах ажээ. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Э.ТЭКҮ