БНКУ-ын Гадаад хэргийн сайд Э. Абдылдаевын энэ удаагийн айлчлал Монгол – Киргизынхооронд байгуулсан “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааныгэрээ”-ний 20 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм.Тэрээр манай оронд гурав дахь удаагаа айлчилж, Гадаад харилцааны сайд Л.Болдтой тав дахь удаагаа уулзаж байгаа нь энэ юм. Манай улс Бүгд найрамдах Киргиз улсын хооронд дээд хэмжээний уулзалтууд удаа хийгдэж байсан. Мөн хойшдоо харилцан айлчлал хэрэгжүүлэхээ дурьдлаа.
2001-2005 онд Киргиз улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсанБүгд найрамдах Киргиз улсын Гадаад хэргийн сайд Эрлан Абдылдаевтай хийсэн энэ удаагийн уулзалтаархоёр орны харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж байгааг хоёр орны Гадаад Харилцааны сайд наронцолсон юм.
Уулзалтаар БНКУ-ын Гадаад хэргийн сайд Э. Абдылдаев манай улсын эрхзүйн шинэтгэл, тухайлан Ашигт малтмалын багц хуулийн төслийн талаархтуршлагыг үнэлж, Монгол улсын уул уурхайн бодлогыг Киргиз улсад хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа хэллээ.
Мөн тэрээр манай орны Гадаад Харилцааны Яамны жишигээр Киргиз улсын Гадаад Харилцааны яамны бүтэц, зохион байгуулалтад шинэчлэлт хийсэн тухай болонБНКУ-ын нийслэл Бишкек хотод ДТГ нээх шийдвэр гарсанд таатай байгаагаа илэрхийллээ.