
Өнөөдөр ёкозүна Харумафүжи Такаясүтай барилдахдаа золгоог дээр зайлж бусгуулан өвдөг шороодсон юм. Харин энэ башёд 14 давбал ёкозүна цол хүртэх болзолтой барилдаж буй озэки Кисэносато Точиозанд ялагдснаар дахиж ялагдах эрхгүй болов. Хэрвээ дахиад ялагдвал Кисэносато түрүүлэхгүй л бол ёкозүна цол хүртэж чадахгүй юм.
Ёкозүна Хакухо Такеказег дайрахад нь шилдэж татаж давлаа. Озэки Какурюү Токинтэнкүтэй таарч давснаар хоёр даваа, нэг унаатай болов.
Монгол бөхчүүд өнөөдөр хэрхэн барилдсан дүн бичлэгийг дороос үзнэ үү.