
Их залуу багийн төвөөс Эрдэнэ баг руу агаарын шилэн кабель( 6 орчим км) татаж Шанд, Их залуу, Наран, Рашаант, Булаг, Цагаанчулуут, Эрдэнэ зэрэг багийн иргэдэд WiFi төхөөрөмж ашиглан утасгүй интернэтийн үйлчилгээ хүргэх мөн Баян-Өндөр сумын Хүүхдийн ордонг интернэтэд холбох юм. Дээрх багуудын иргэдэд нийт 1000 ширхэг WiFi модемыг үнэ төлбөргүй олгож 1 жилийн турш хэрэглээ болон хурдны ямар нэгэн хязгаарлалтгүйгээр үйлчилгээ үзүүлнэ.
Мөн хэрэглэгчид өөрсдийн төхөөрөмж (Notebook, Tablet, Smart phone)-ийг ашиглан тусгай username, password ашиглан интернэтэд холбогдох боломжийг бүрдүүлж байгаа юм.
Эх сурвалж: http://itpta.gov.mn
