Зудтай тэмцэхэд Европын холбоо туслана

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Зудтай тэмцэхэд Европын холбоо туслана

Европын Холбооны Монгол болон Хятад Улсыг хариуцсан Төлөөлөгчийн Газрын Тэргүүний үүрэг гүйцэтгэгч Др Майкл Пульч өнөөдөр Ерөнхий Сайд С.Батболдод бараалхаж, Монгол улсад болсон зудын гамшигтай тэмцэхэд зориулж Европын Холбооноос хоёр сая еврогийн тусламж нэмж үзүүлэх болсон талаар мэдээллээ. Уулзалтанд Европын холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар байлцлаа.

Энэхүү тусламжийн багц нь өнгөрсөн нэгдүгээр сард Европын Комиссоос үзүүлсэн 150 000 евро, мөн түүнчлэн ЕХ-ны гишүүн улсуудаас өөр өөрсдийн шугамаар үзүүлсэн тусламж дээр нэмэлт болон олгож байгаа юм. Уг тусламжийг хүнсний аюулгүй байдал, зудад өртсөн малчин гэр бүлүүдийн амьжиргаа, эрүүл мэндийг сайжруулахад чиглэгдсэн төсөл хөтөлбөрүүдэд зарцуулах юм. Монголд болсон зудын гамшиг, түүний сөрөг үр дагаврыг арилгахад зориулж ийнхүү ихээхэн хэмжээний тусламж үзүүлж буй Европын Холбоонд талархаж байгаагаа Ерөнхий сайд С.Батболд илэрхийллээ.

Энэхүү тусламж  Монгол улс, Европын Холбооны хоорондын улам бүр хөгжиж буй сайн харилцааны илрэл юм. Сүүлийн жилүүдэд хоёр талын харилцаа улам бүр идэвхжиж ирсэн бөгөөд өнөөдрйин байдлаар хэлэлцэж эхлээд байгаа Түншлэл, хамтын ажиллагааны Хэлэлцээр үүнд чухал алхам болж өгөх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж