Онгой байдлын сургалт боллоо

Хуучирсан мэдээ: 2013.07.09-нд нийтлэгдсэн

Онгой байдлын сургалт боллоо

Булган аймагт “Ослын үеийн удирдлагын систем” хамтарсан сургалт зохион байгуулагдлаа

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2013 оны 06 сарын 24-ний өдрийн А/485 тоот тушаалыг хэрэгжүүлэн Булган аймгийн онцгой байдлын газарт 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 04-ний өдрүүдэд АНУ-ын ОУ-ын хамтын ажиллагааны байгууллага, ойн албатай хамтран “Ослын үеийн удирдлагын систем” хамтарсан сургалтыг зохион байгууллаа.

Сургалтанд Архангай, Булган, Говьсүмбэр, Дундговь, Дархан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгуудын онцгой байдлын газар, хэлтэс болон бусад албан газруудын алба хаагч нарыг оролцуулан Онцгой байдлын газрын сургалтын танхимд зохион байгуулагдлаа. Сургалтанд Онцгой байдлын ерөнхий газрын ажлын хэсэг АНУ-ын ОУ-ын хамтын ажиллагааны байгууллага, ойн алба, ОБЕГ-ын сургалт сурталчилгааны хэлтэс болон аймгийн Онцгой байдлын газар, бусад зочид төлөөлөгч нар оролцлоо.

Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат, ОБЕГ-ын сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа М.Сүхбаатар, Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Д.Ууганбаяр, АНУ-ын ОУ-ын хамтын ажиллагааны байгууллага, ойн албаны сургагч багш Жон вэнт нар сургалтыг нээж Онцгой байдлын ерөнхий газрын ажлын хэсэг, сургалтанд оролцогчдод хандан үг хэлж сургалтанд амжилт хүслээ.

Эх сурвалж: www.nema.gov.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж