Хуучирсан мэдээ: 2013.07.09-нд нийтлэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн өнөөдөр зарим хүмүүст дипломат цол хүртээв.

УИХ-ын гишүүн Н.Энхболдод Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цол, Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Энхбат, Төрийн ёслолын албаны дарга Ж.Сэрээжав нарт Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цолыг тус тус олголоо.

Тулгар төрийн 2222 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 92 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан дээрх хүмүүст уг цолыг хүртээж Алтан, Мөнгөн гэрэгэ энгэрийн тэмдгээр шагнав.

Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж