Арилжааны банкууд 111 сая юань худалдан авлаа

Хуучирсан мэдээ: 2013.07.09-нд нийтлэгдсэн

Арилжааны банкууд 111 сая юань худалдан авлаа

Монголбанк өнөөдөр /долдугаар сарын 9/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бол Төв банк уг саналын дагуу 62.3 сая ам.доллар, 111 сая юань худалджээ. Харин своп хэлцлээр арилжааны банкуудад 68.7 сая ам.доллар, 20 сая юанийг своп хэлцлээр худалдсан байна.

Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монголбанкнаас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Гадаад худалдааны валют худалдааг ийнхүү долоон хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулдаг бөгөөд үүнд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкууд оролцдог байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж