Хуучирсан мэдээ: 2013.07.09-нд нийтлэгдсэн
Хөтөлбөр хэрэгжсэн эхний 15 хоногт
- Өмнө олгосон ипотекийн зээлээс 768.3 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 11497 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 327.1 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлсэн байна.
- Иргэд 152.1 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 1263 иргэнд 61.5 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгожээ.