Хуучирсан мэдээ: 2013.07.09-нд нийтлэгдсэн

“Онцгой” шагнал

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар УИХ-ын зарим гишүүнийг өнөөдөр төрийн дээд одон медиалиар шагнав. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Н.Батцэрэг, Ц.Цолмон нар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, МҮАН-ын гишүүд болох Д.Батцогт, Г.Уянга нар Алтангадас одонгоор, харин З.Баянсэлэнгэ гишүүн Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнагджээ.

Энэ дундаас хамгийн онцгой шагнал нь “Т.Батаар” хүндэт өргөмжлөл байв. Олон сарын турш Батаарын араас хөөцөлдсөн Ц.Оюунгэрэл сайдыг болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны экс сайд Ё.Отгонбаяр нарыг “Т.Батаар” гэгч хүндэт өргөмлөлөөр шагнажээ. Үүнийг “Авчирсныг нь бодож Ц.Оюунгэрэл сайдыг шагнадаг юм аа гэхэд алдсаныг нь “бодолцож” экс сайдыг нь бас шагнаа юу” гэж хүмүүс хошигнож байх юм.

Ш.ОЧ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж