МОНГОЛД НЭВТЭРЛЭЭ
Зам дагаж хөгжил ирдэг гэдэг. Манай эрс тэс уур амьсгалтай уудам дэлгэр нутагт бат бэх сайн автозамын сүлжээ зайлшгүй хэрэгтэй байгаа. Иймээс ч Засгийн газраас ойрын жилүүдэд аймгуудыг холбосон гол автозамуудыг барьж байгуулахаар төлөвлөөд байгаа билээ. Энэ чиглэлээр манай улсын автозамын хөгжилд нэгэн дэвшил гарч байгаа нь автозамын суурь барих NASCON шинэ нано технологи юм. Уг технологийг танилцуулах нээлтийн ажиллагаа өнгөрсөн өчигдөр 15:00 цагаас Автозамын Хяналт, эрдэм, шинжилгээ судалгааны төвд боллоо.
NASCON технологийг бодитоор замын суурь тавьж танилцуулах нээлтийн үйл ажиллагаагАвтозамын Хяналт Эрдэм Шинжилгээ Судалгааны Төв, Улаанбаатар Авто Зам Засвар Ашиглалтын төрийн өмчит компани, NASCON групп, Вагнер Ази ХХК, Очир ням ХХК зэрэг 5 газар хамтран зохион байгууллаа.
Энэ үеэр Гурвалжингийн гүүрний баруун урд Хөсөгтрэйдийн хойд талын 2000 метр квадрат замын суурийг европын уг технологоор бодитоор тавьж харуулсан ба NASCONтехнологи нь монголын нөхцөлд тохирсон, хугацаа зардал хэмнэсэн ашигтай сайн технологи болохыг МУ-ын Автозамын Хяналт Эрдэм Шинжилгээ Судалгааны Төвийн захирал Р.Отгонбаатар онцолж байлаа.
NASCON гэдэг нь Nano Soil Consolidation буюу барьцалдуулан бэхжүүлэх замаар хөрс нягтруулах нано технологиюм байна. Зам барьдаг компаниудад хугацаа хэмнэсэн үр ашигтай энэхүү технологи дэлхийн зах зээлд нэвтрээд 40 жил болжээ. NASCONнь автозамын түүхий эд үйлдвэрлэж нийлүүлдэг дэлхийн 5 том үйлдвэрлэгчийн нэг ба замын суурийн зураг төсөл, инженерийн шийдлийг хамтад нь гаргаж өгөөд, сууриа барьдаг компани юм. Сүүлийн жилүүдэд Барьцалдуулан нягтруулах арга буюу энэхүү технологийг дэлхий даяар автозам болон төмөр зам барих ажилд улам өргөн ашиглаж байна. Энэ аргаар барьсан зам ашиглалтын явцдаа улам сайжирдаг нь чухал давуу талтай. Замын суурь болон суурийн доод үе нь чанартай бол зам тэр хэмжээгээрчанартай болдог байна.
Энэхүү технологийн үр ашигтай, давуу талуудаас дурдвал:
- Гол түүхий эд болох DUOSOLID бодисыг газрын хөрстэй хольсноор маш сайн бэхжиж, өвөл хөлдөж хагарахгүй, бат бэх замын суурийг үүсгэдэг.
- Газрын хөрсний капиляр нүх сүвүүдээр ус чийг нэвтрэлтийг бүрмөсөн хязгаарлаж, ус нэвтэрдэггүй болгодог.
- Уламжлалт аргаар зам барихтай харьцуулвал мөнгө санхүүгийн хэмнэлттэй
- Авто замыг 10 дахин богино хугацаанд барих боломжтой.
- Зэрэгцээ замаар хүнд даацын ачаа тээвэрлэлт багасна – тэрхэмжээгээр зэрэгцээх замд эвдрэл учруулахгүй
Практик давуу талууд нь:
- Зам барихаар төлөвлөсөн газрын хөрсийг ашиглана
- Шороогзайлуулах, хайрга чулуу зөөж авчрах шаардлагагүй. Тусгай зориулалтын (рециклер) машинаар хөрстөй сайн холиход лхангалттай
- Бороотой үед ч ажил зогсохгүй – зогсолтгүй үйл ажиллагаатай
- Замын суурь нь ашиглалтын явцад улам бэхжинэ
- Автозамын салбарт нэвтэрсэн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт нано технологи бөгөөд европын холбооны экологийн ногоон шошготой. Өөрөөр хэлбэл байгаль орчинд ээлтэй технологи болох нь нотлогдсон.
- NASCON-ооссайн бэлдсэн технологи дамжуулалтаар Монголын автозамын компаниудын өрсөлдөх чадвар дээшилнэ. Тиймээс сонирхож буй Автозамын компаниудтай НАСКОН групп хамтран ажиллахыг урьж байсныг энэ дашрамд дуулгая.
Тус компанийн судалгаа, шинжилгээний баг өнгөрсөн жилээс Монгол орны хөрс шороог судалж шинжилсэн. Шинжилгээний дүгнэлтээр NASCON технологи нь монголын хөрсөнд нэн тохиромжтой гэдэг нь батлагдагсан.
Ус бага нэвчүүлдэг технологи учир автозамын далан сууриас гадна ус зайлуулах хоолой, төмөр замын далан, хиймэл нуурын хана болон бусад гидрологийн байгууламжид хэрэглэхэд тохиромжтой аж.