Саран авхайн сайн хань

Хуучирсан мэдээ: 2013.07.09-нд нийтлэгдсэн

Саран авхайн сайн хань

Гялалзсан толгой, гоо үзэсгэлэн хоёроороо цагтаа хойно суралцаж байсан нэгэн үеийн оюутнуудаа байлдан дагуулж явсан сэтгүүлч түшээдийн нэг Н.Сарангэрэл хатагтайг танихгүй хүн Монголд байхгүй. Цэл залуухан сурвалжлагч бүсгүй Монгол телевизийн хоймрыг эзэгнэж, нүүр царай нь болж явсан он жилүүдэд тэр жинхэнэ од болж явсан төдийгүй экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын ивээл, хишгийг харамгүй хүртсэнийх 21-р зууны босгон дээр хувийн хэвшлийн телевиз байгуулж одоог хүртэл амжилттай ажилуулж яваа. Дайчин чанар, холч ухаан, эрэмгий зангаараа намтараа бичиж яваа хатагтай телевизээ хөл дээр нь босгосныхоо дараа нөхөр Базаррагчаадаа захирлын суудлаа өгсөн бөгөөд өөрөө ТВ5 телевизийн УЗ, МСНЭ-ийн УЗ, их улс төр гэсэн гурван фронтоор урагшилж яваа үлгэр жишээ бүсгүй. Саран авхайн хань Базаррагчаа хэмээх эрхэм “Стимо” боовоороо алдартай нарийн боовны үйлдвэрийн эзэн бизнесмэн эр байдаг бөгөөд гэргийнхээ найдвартай ар тал болдог түшигтэй хань. Харин өнгөрсөн сонгуулиар жагсаалтанд бичигдэн хожим боловч гишүүний тангараг өргөсөн Н.Сарангэрэл хатагтай бүсгүй хүн карьерыг хэрхэн хийж болдогийг яруу тодоор харуулж яваа хэмээх үнэлгээг журмын нөхдөөсөө авдаг гэнэ лээ.

Эх сурвалж: "GRANDNEWS" сэтгүүл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж