
Нас насны морьд барианд орохын өмнө наадамд сонирхуулах морин пологийн үзүүлбэрт оролцохоор Харвардын их сургуулийн эрэгтэй, эмэгтэй баг болон Шинэ Зеландын полочид Монголд хүрэлцэн ирээд байна. Эдгээр тамирчид монгол мориор дэлхийн поло тоглож, Монголын үзэгчдэд сонирхуулах нь ээ.
13-р зууны үеийн түүхэн сурвалжуудад монголчууд одоогийн морин полог тоглож, хөгжүүлж ирсэн, монголоос гарал үүсэлтэй гэж тэмдэглэсэн байдаг. Тиймээс эртнээс монголчуудтай ойр морин пологийн сонирхолтой үзүүлбэрийг Хүй долоон худгийн дэнжнээ үзэж сонирхох боломжтой ажээ.
Э.ТЭКҮ