Даян аварга Г.Өсөхбаяр түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Даян аварга Г.Өсөхбаяр түрүүлэв

Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулсан Сонгинохайрхан уулын хишиг барилдаан өнгөрсөн ням гаригт Бөхийн өргөөнд боллоо. Баяр наадмын өмнөх томоохон сорил болсон уг барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, даян аварга Г.Өсөхбаяр түрүүлж, Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул, улсын харцага Д.Баасандорж үзүүрлэсэн юм. Харин шөвгийн дөрөвт Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, улсын заан М.Өсөхбаяр, Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат, улсын начин Ду.Батбаяр нар үлджээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж