Ө.Уянга, Д.Хүрэлхүү нар Гавьяат жүжигчин боллоо

Хуучирсан мэдээ: 2013.07.09-нд нийтлэгдсэн

Ө.Уянга, Д.Хүрэлхүү нар Гавьяат жүжигчин боллоо

Тулгар төр байгуулагдсаны 2222, Их Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр олон салбараас төрийн одон, медальтан төрж байна.

Тэдний дунд “Шинэ үе” продакшны жүжигчин Д.Хүрэлхүү буюу Хүрлээ,  ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга нарын уран бүтээлчид багтаж, Монгол Улсын Гавьяат жүжигчин боллоо.

Мөн Гавьяат жүжигчин цолоор МҮОНРТ-ийн орчуулгын киноны дуу оруулагч, жүжигчин Т.Цэмпилмаа, ахмад жүжигчин, чөлөөт уран бүтээлч Д.Гүрсэд шагнагдаж, авьяас билгээ төр, түмэндээ үнэлүүллээ.

Ш.ОЧ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж