Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол маргааш өглөө 11.40 цагаас Сүхбаатарын талбайд нийт ард иргэдэд нээлттэй болох гэж байна.
Уг арга хэмжээг сурвалжлах сэтгүүлчдэд маргааш өглөө мандат олгохоор болжээ. Сэтгүүлчид маргааш өглөө 08.30 цагаас Төрийн ордны хойд гол хаалгаар орж мандатаа авахаар болсон байна. Ингэхдээ зураглаач, гэрэл зурагчид аппарат хэрэгсэл, камераа урьдчилан шалгуулах юм байна.
Б.ЭНХ