Японд наранд цохиулсан 900 хүн эмнэлэгт хүргэгджээ

Хуучирсан мэдээ: 2013.07.09-нд нийтлэгдсэн

Японд наранд цохиулсан 900 хүн эмнэлэгт хүргэгджээ

Японы эмнэлгүүдэд наранд “цохиулсан” гэгдэг 900 орчим хүн өнгөрсөн даваа гаригт эмнэлэгт хүргэгдэн иржээ. Тэдний ес нь ухаангүй, хүнд байдалд байна.

Японд агаар их халснаас дулааны цохилт авсан хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Галын албаныхны мэдээлснээр энэ тухай NHK телевиз мэдээлжээ. Эмнэлэгт хэвтсэн 893 хүний ес нь биеийн байдал хүнд, ухаан алдсан байгаа гэнэ. Халуун өдөр спортын арга хэмжээнд оролцож байсан олон сурагч ч эмнэлэгт хүргэгджээ.

Японы Цаг уурын алба даваа гаригт анхааруулах мэдэгдэл тарааж, нийт нутгаар 30 хэмээс дээш халахыг анхааруулжээ. Тухайлбал, Яманаси мужид 38, Гумма, Гифу мужид 37,Токиод 35 хэмээс дээш хүрч халсан байна.  Японд болж буй их халуун наад зах нь энэ долоо хоногийн сүүлч хүртэл  үргэлжлэх бололтой. 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж