Рафаэль Надаль Лондонд ирлээ

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Рафаэль Надаль Лондонд ирлээ

Хоёр долоо хоногийн туршид дэлхий нийтийн анхаарлын төвд байсан талбайн теннисний “Их дуулга”-ын Францын нээлттэй тэмцээн буюу Ролан Гаррос өндөрлөж, Испанийн теннисчин Рафаэль Надаль түрүүлснээр тав дахь удаагаа Парист түрүүлж, гайхалтай амжилт үзүүлээд байгаа билээ. Зургаан жилийн хугацаанд таван удаа Францын нээлттэй тэмцээнд түрүүлсэн Рафаэль Надаль энэ жил 24 настай, “Их дуулга”-ын тэмцээнүүдэд нийт долоон удаа түрүүлсэн амжилт үзүүлэд байна. Парист гайхалтай түрүү авсан Рафаэль Надаль дэлхийн чансааг дахин тэргүүлэх эрхтэй болсон бөгөөд дэлхийн номер нэг тамирчин Лондон хотод ирээд байна. Галт тэргээр Лондон хотноо ирсэн Надаль Их Британийн хатан хааны нэрэмжит теннисний клубт өчигдөр хагас цагийн хугацаатай бэлтгэл хийсэн байна. Бороо орж байхад бэлтгэл хийдэггүй тэрбээр багахан хугацааг бэлтгэлд зарцуулсан нь гэнэтийн зүйл болсон юм. Нийт 627 мянган еврогийн шагналын сантай АЭГОН тэмцээнд Рафаэль Надаль оролцож байгаа бөгөөд тэмцээний хоёрдугаар тойрогт Бразилийн Маркос Даниэльтэй тоглох юм. Хатан хааны теннисний клубт зохиогддог тэмцээнд дэлхийн тэргүүн теннисчин 2008 онд түрүүлж байсан удаатай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж