“Индианаполис Колтс” Пэйтон Меннингийг авч үлдэж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

“Индианаполис Колтс” Пэйтон Меннингийг авч үлдэж чадах уу?

Тус багийн ерөнхийлөгч Билл Полиан Пэйтон Меннингтэй шинэ гэрээ байгуулахад бэлэн байгаа тухайгаа хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна. Даваа гаригт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Билл Полиан лигийн дөрвөн удаагийн үнэ цэнтэй тоглогчийн шагналт шилдэг куартэрбактэй шинээр гэрээ байгуулахдаа итгэл дүүрэн байгаа тухайгаа мэдэгдсэн юм. Пэйтон Меннингийн гэрээ энэ улирал өндөрлөхөд дуусах бөгөөд түүнийг алдана гэдэг “Индианаполис Колтс” багийн хувьд тун хүндээр тусах нь ойлгомжтой. Мөнгө бол асуудал биш гэж багийн удирдлага үзэж байгаа ч нэг асуудал тэднийг зовоож байгаа билээ. Энэ бол лигийн зүгээс одоог хүртэл багуудын цалингийн цэсний дээд хэмжээг зааж өгөөгүй явдал юм. Маш өндөр үнэтэй гэрээг Пэйтон Меннингтэй хийж болох ч цалингийн цэснээс давсан дүн гарч ирвэл тэд хүнд байдалд орно. Шилдэг куартэрбак Пэйтон Меннингээс дутахгүй цалин авч байгаа Двайт Фрийнэ, Рэйжи Уэйн, Робэрт Матис болон Кэвин Хайдэн нарын асуудлыг шийдэхгүйгээр Меннингтэй шинээр гэрээ байгуулна гэдэг боломжгүй зүйл тухай мэргэжилтнүүд таамаг дэвшүүлээд байна. 1998 оны тэргүүн сонголтоор “Индианаполис Колтс” багт нэгдсэн Пэйтон Меннинг лигийн бүх цаг үеийн дээд амжилтуудыг шинэчилсээр ирсэн бөгөөд одоо цагийн хамгийн шилдэг куартэрбак юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж