Гольфынхон хамгийн баян тамирчид байдаг | News.MN

Гольфынхон хамгийн баян тамирчид байдаг

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Гольфынхон хамгийн баян тамирчид байдаг

Дэлхийд хамгийн их орлого олдог тамирчдын дунд гольфын спортын тамирчид нэлээд дээгүүрт бичигддэг. Жилийн туршид уралдаан тэмцээнээр тасардаггүй тэд хүмүүсийн таамаглаж байдгаас хавьгүй илүү орлого олдог юм. Энэ жил PGA Tour тэмцээнүүдээс хамгийн их орлогыг ӨАБНУ-ын шилдэг гольфчин Эрниэ Элис олсон байна. 2010 он гарснаас хойш тэрбээр нийт гурван сая, 460 мянган ам.долларын орлого олсон байна. Цагтаа дэлхийн чансааг тэргүүлж байсан түүний хувьд энэ жил гайхалтай амжилттай тоглож байгаа ч “Их дуулга” ангилалд багтдаг тэмцнүүдэд төдийлөн өндөр амжилттай тоглож чадахгүй байгаа билээ.

Удаахь амжилтыг мөн л хашир туршлагатай гольфчин Фил Микельсон үзүүлээд байна.Тэрбээр тур тэмцээнүүдээс хоёр сая, 896 мянган ам.долларын орлого олсон нь жагсаалтын хоёрдугаарт бичигдэх амжилт болж байна. Харин дараа нь хоёр сая, 700 мянган ам.долларын орлого олсон гольфчин Жимми Файрек юм. Энэ жил түүний үзүүлж байгаа амжилт илт сайжирсан нь авсан цом, олсон орлогоос нь тодорхой харагдаж байна. Эхний тавд Эрниэ Элисийн нутаг нэгт Тим Кларк, Нэгдсэн улсын гольфчин Энтони Ким нар 2.5 сая ам.долларын орлоготойгоор бичигдсэн байна.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж