НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана

Нийслэл Улаанбаатар хотын парламент болсон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /НИТХ/-ын Тэргүүлэгчид маргааш хуралдах ажээ. НИТХ нь 45 төлөөлөгчтэйгээс ес нь Тэргүүлэгчээр ажилладаг юм. Түүнчлэн НИТХ-ын есөн төлөөлөгч нь Ардчилсан намаас сонгогдсон бол үлдсэн нь МАХН-ын гишүүд бөгөөд 10 нь эмэгтэй, бусад нь эрчүүд байдаг ажээ. Маргаашийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар нийслэлийн ногоон бүсэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газрын ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэх юм байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж